Дүнжингаравын замд өнөөдөр /2025.05.06/ том оврын тээврийн хэрэгсэл приус 20 загварын автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна. Тодруулбал, өнөөдөр өглөө 10:55 цагт тухайн осол бүртгэгдсэн бөгөөд “Приус загварын автомашиныг 40 орчим насны эмэгтэй жолоодон урсгал сөрж орж ирснээр осол гарсан” хэмээн эх сурвалж мэдээллээ. Ослын улмаас 40 орчим насны эмэгтэй хүнд бэртэж, ГССҮТ-рүү хүргэгджээ.
