Төрийн банкнаас зарласан дансны тусгай дугаарын үйлчилгээний урамшуулалт аян үргэлжилж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн урамшуулалт аянд харилцагч та яг одоо ч нэгдэх боломжтой юм. Тусгай дугаарын үйлчилгээ нээлгэсэн харилцагчдаас сар бүр гурван байгууллага, гурван иргэнийг шалгаруулж 1,000,000-3,000,000 төгрөгөөр урамшуулна. Урамшууллын эздийг сар бүр банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах юм.
Аяны болзол: Тусгай дугаарын үйлчилгээ нээлгэсэн иргэний харилцах дансны сарын дундаж гүйлгээний 500,000 төгрөг, байгууллагын дундаж гүйлгээний 2,000,000 төгрөг тутамд нэг сугалааны эрх олгоно.
Харилцагч та урамшуулалт аянд оролцсоноор алт болон мөнгөн дугаараас сонгон хүссэн дансны дугаараа зохиох боломжтой бөгөөд 1.0 тэрбум болон түүнээс дээш төгрөгөөр хугацаатай хадгаламж нээлгэсэн тохиолдолд Платинум дугаар буюу 111111222222 дугаарлалт бүхий дансны дугаар, 300 сая төгрөг буюу түүнээс дээш дүнгээр хугацаатай хадгаламж нээлгэсэн тохиолдолд 111222333444 дугаарлалт бүхий алтан дугаарыг хураамжгүйгээр нээлгэх боломжтой. Тусгай дугаарын хураамжийг нээлгэх үед нэг удаа авна. Та хүссэн дансны дугаараа сонгоод урамшуулалт аяндаа оролцоорой.
Төрийн банк - Итгэл төгс ногоон ирээдүй