ТҮЦ-ээ ачуулсан иргэд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргажээ

ТҮЦ-ээ ачуулсан иргэд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргажээ

Нийтийн эзэмшлийн газарт байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэх дөрвөн удаагийн гомдлыг нэр бүхий иргэдээс ХЭҮК-т гаргажээ.

ХЭҮК-ын гишүүд иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор холбогдох албаныхантай уулзаж байр суурийг нь сонслоо. Нийслэлээс ТҮЦ эрхлэгч иргэдэд сул байгаа 1698 ажлын байрнаас санал болгох, худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж өгөхийг иргэдэд санал болгосон байна. ХЭҮК-ын гишүүд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ТҮЦ эрхлэгч иргэн бүртэй дахин уулзалт зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломж, санал болгож буй ажлын байр, түрээсийн үйлчилгээний талаар тодорхой тайлбарлаж үр дүнтэй зөвшилцөх, бусдын эд хөрөнгийг гэмтээж хохирол учруулахгүй байх, хүний эрхийг хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулахыг зөвлөлөө. Нийслэл, дүүргийн зүгээс одоогоор төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1278 ТҮЦ нүүлгээд байна.