Монголын Иргэний Агаарын Тээвэр ТӨХК энэ онд дөрвөн шинэ чиглэлд нислэг үйлдэж эхлэх гэж байна.
Тодруулбал, Шанхай, Сингапур, Эрээн болон Хөх хот руу тогтмол нисэхээр бэлтгэлээ хангажээ. Хуваарийн тухайд долдугаар сарын 2-ноос эхлэн Шанхай руу долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт ниснэ. Харин Сингапур руу есдүгээр сараас нисэхээр төлөвлөсөн байна.
МИАТ ТӨХК нь 2025 оны зуны нислэгийн хуваарийг харвал Франкфурт, Истанбул, Бээжин, Гуанжоу, Хонг Конг, Сөүл, Бусан, Токио, Осака болон Шанхайн чиглэлд тогтмол ниснэ. Мөн орон нутагт Ховд, Алтай, Улаангом, Улиастай, Өлгий, Мөрөн рүү тогтмол ниснэ.