Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 шинэ автобусыг худалдан авч, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ.
Эдгээр шинэ автобусуудыг ашиглан “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн чиглэл нээж, хоёр шинэ чиглэлд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. “Yutong Bus” компанийн “ZK6117H” загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 стандартын хөдөлгүүртэй, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай бөгөөд зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан загвартай юм.
Үүнд:
- Х:19 чиглэл – “Чингис хаан” олон улсын нисэх буудал – Таван шар:
- Том хүн: 15,000₮
- Хүүхэд: 7,000₮ - Х:20 чиглэл – Таван шар – “Чингис хаан” олон улсын нисэх буудал:
- Том хүн: 10,000₮
- Хүүхэд: 5,000₮
-ТҮҮНЧЛЭН ДАРААХ БАЙРШЛУУДАД ШИНЭ ЧИГЛЭЛИЙН ЗОГСООЛУУД БАЙРЛАЖ БАЙНА-
Х:19 чиглэл:
- Сүхбаатарын талбай
- Төв цэнгэлдэх хүрээлэн
- Яармагийн 1-р зогсоол
- Буянт-Ухаа спорт цогцолбор
- “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Х:20 чиглэл:
- Буянт-Ухаа спорт цогцолбор
- Архивын ерөнхий газар
- “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Ж.Ичинхорлоо