Олон улсын кино наадмуудаас дөрвөн шагнал хүртсэн “Чимээгүй хотын жолооч” кино өнөөдрөөс монгол үзэгчдийн хүртээл болж эхэллээ

Олон улсын кино наадмуудаас дөрвөн шагнал хүртсэн “Чимээгүй хотын жолооч” кино өнөөдрөөс монгол үзэгчдийн хүртээл болж эхэллээ

Найруулагч Ж.Сэнгэдорж,  зохиолч Т.Номуунзулын бүтээл “Чимээгүй хотын жолооч” кино албан ёсоор монгол үзэгчдийн хүртээл болж эхэллээ. 

Өнгөрөгч онд нээгдэж, олон улсаас зургаан шагнал хүртсэн энэхүү кино ийнхүү нэг жилийн дараа Монголын кино театруудаар гарч байгаа юм. Тухайлбал уг кино нь 2024 онд Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмаас "Шилдэг кино”, "Шилдэг зураач" шагнал, Кералагийн олон улсын кино наадмын дэлхийн шилдэг кино хэсэгт багтаж, “Asian Movie Pulse” сайтын “Азийн шилдэг 30 кино”-ны нэгээр нэрлэгдсэн. Түүнчлэн энэ онд Осакагийн Азийн кино наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал авч, Чикагогийн Азийн кино наадам, Удины Алс Дорнодын кино наадмын шилдэг киноны хэсгүүдэд багтаж байсан. Улмаар өчигдөр Монголд нээлтээ хийж, өнөөдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхэлжээ.