АНУ-ын United Airlines компанийн Boeing 737-800 онгоц Монгол Улс руу анхны нислэгээ хийж Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр /2025.05.01/ буусан. United Airlines компанийн Нарита-Улаанбаатар-Нарита гэсэн шинэ чиглэл нь АНУ-аас Монгол Улс руу нисэх тийзийн үнийг бууруулж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал боломжийг бүрдүүлж байгаа юм.
Тэгвэл өчигдөр орой Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан АНУ-ын United Airlines компанийн Boeing 737-800 онгоц өнөөдөр /2025.05.02/ Улаанбаатар-Нарита чиглэлд нислэгээ үргэлжлүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган өөрийн Х сүлжээндээ, "Улаанбаатараас Токио Нарита чиглэлийн United компанийн анхны нислэгт бэлэн боллоо! Ахлах нисгэгч Эррол Ли тэргүүтэй United багийн мэргэжлийн, найрсаг үйлчилгээг мэдрэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Улаанбаатараас Токио Нарита чиглэлийн United компанийн анхны нислэгт бэлэн боллоо! Ахлах нисгэгч Эррол Ли тэргүүтэй United багийн мэргэжлийн, найрсаг үйлчилгээг мэдрэхийг тэсэн ядан хүлээж байна. https://t.co/yE85HJSrKd
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) May 2, 2025