Нутгийн өмнөд хэсгээр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос салхи секундэд 6-11 метр, говийн бүс нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5-+10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +15-+20 градус, бусад нутгаар +9-+14 градус дулаан байна. Хангайн уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай гэж ЦУОШГ-аас анхааруулжээ
