Америкийн алдарт Youtuber, стриймэр IShowSpeed өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад ирж, олны анхаарлыг татсан. Тухайн үед IShowSpeed-г Монголд хэдэн төгрөгөөр авчрахад хэдэн төгрөг зарцуулсан бэ гэх асуулт хариултаа нэхэж байсан.
Тэгвэл энэ талаар Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингоос тодруулахад "Олон улсын инфлүүнсэрүүдийг мөнгө зарж, авч ирэх төлөвлөгөө Соёлын яаманд байхгүй. ISHOWSPEED-г Монголд ирүүлэхэд Соёлын яамнаас зардал гаргаагүй. Үнэгүйгээр Монгол Улсыг сурталчилж өгсөн. Соёлын яамнаас "Монгол Улсад ирээч гэсэн хүсэлт л тавьсан" гэлээ.