Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит "Хан Жаргалант хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 4-ний 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдааны түрүү бөх суудлын автомашин гардана. Мөн азтай үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тодруулна.
