"Ланд-300"-гийн шагналын сантай энэ жилийн "1000 долларын бооцоот уралдаан"-ыг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж зохион байгуулна

"Ланд-300"-гийн шагналын сантай энэ жилийн "1000 долларын бооцоот уралдаан"-ыг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж зохион байгуулна

Хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглосон хугацаа өнөөдрөөс дуусаж байгаа. Тиймээс ч хурдан морины уралдаан зохион байгуулагдах талаарх мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Тухайлбал, уяачид, морь сонирхогчдын дунд "1000 долларын бооцоот уралдаан" хэмээн алдаршсан “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уламжлалт уралдаан энэ сарын 05-ны /2025.05.05/ өдөр Хүй долоо хутаг болохоор зарлагджээ. Өнгөрсөн жилийн уралдаанд МУТМУ Намжилцэрэнгийн Даш-Өлзийн Хараацай хүрэн азарганы төл Завхан аймгийн Яруу сумын харьяат Тод манлай уяач Д.Дагвадоржийн сартай зээрд даага түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн байдаг. Тиймээс ч өмнөх жилийн түрүү дааганы эзэн уралдааныг зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ жилийн уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсон, Тод манлай уяач Д.Дагвадорж зохион байгуулах аж. "1000 долларын бооцоот уралдаан"-ы түрүү дааганы эзэн Ланд-300 маркийн автомашины эзэн болох юм байна.