Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 1035 болж, хавьтлын тоо 11539-д хүрсэн талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.05.01/ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 209 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол 72 иргэн гэрээр, өрхийн эмчийн хяналтад байна.
Үүнээс гадна 754 хүн эдгэрч, 20 хүн сэжигтэй тохиолдлоор бүртгэгджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.