Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Хөвсгөл нуур”-анд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 км-т, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, 51°15'36.0"N 100°22'48.0"E/ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:43 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 19:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
