З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч эрүүл мэнд нь хүндрээд байгаа гэх Б.Энх-Амгаланг сулласангүй

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч эрүүл мэнд нь хүндрээд байгаа гэх Б.Энх-Амгаланг сулласангүй

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2025.04.30/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон билээ. Шүүхээс З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. 

Тэгвэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон ч эрүүл мэнд нь хүндрээд байгаа гэх Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг сулласангүй.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Товчхондоо Б.Энх-Амгалан цагдан хориотой, З.Энхболд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэйгээ үлдэв. Ташрамд өгүүлэхэд өчигдөр /2025.04.30/ болсон давж заалдах шатны шүүх хурлын үеэр Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч  Д.Батсүх  "Миний үйлчлүүлэгч Б.Энх-Амгалан болон миний хувьд шүүх хурлаа хурдан хийлгэх хүсэлтэй байна. Учир нь миний үйлчлүүлэгч гурван сарын хугацаанд цагдан хоригдсон. Эрүүл мэндийн нөхцөл байдал нь хүндэрсэн байгаа" гэдгийг тодотгож байсан юм. 




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө