Оросын Холбооны улсын Бүгд Найрамдах Тува Улсын Үндэсний бөхийн холбоо, Кызыл хотын захиргаа энэ сарын 17-ны өдөр "Алтан зодог" холбооны цомын төлөөх барилдаан зохион байгуулахаар болжээ.
Тус барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Зоригтбаатар нарыг хүрэлцэн ирж оролцохыг урьж, албан ёсоор урилгаа илгээсэн байна.