“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болж, компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал болон тус компанийн ТУЗ-ийн гишүүд, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцлоо.

Хурлын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал компанийн 2024 оны онцлох үйл ажиллагааны талаар танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд Монгол Улсын нүүрсний экспортын 36 хувь, татварын орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлж, компанийн түүхэнд бичигдэхээр хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болсныг тодотгов.

Тус компани 2024 онд төсөвлөсөн цэвэр ашгийг 13 хувиар давуулан биелүүлж, 4.5 их наяд төгрөг буюу 44 хувийн цэвэр ашигтай ажилласан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн онд мэргэжлийн техник, технологийн нөөцийг сайжруулж, уулын ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлж, баяжуулсан коксжих нүүрсний анхны арилжааг зохион байгуулан, эдийн засгийн өгөөжийг иргэдэд ногдол ашиг хэлбэрээр 3 удаа тарааж, 918.3 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулж ажиллажээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд өгсөн дүгнэлтийг ТУЗ-ийн Дотоод аудитын албаны дарга Ө.Эрдэнэтуяа, Ногдол ашиг хуваарилах эсэх асуудлаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Пүрэвсүрэн, Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Хууль эрх зүйн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ, ТУЗ-ийн гишүүнийг сонгох тухай асуудлыг ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Э.Энхболд нар танилцуулж, хувьцаа эзэмшигчид, иргэдийн төлөөлөл сонирхсон асуултаа нээлттэй асууж, холбогдох албаны хүмүүс хариулт өглөө.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө