Т.Баярхүү: Богд ууланд гарсан түймрийг унтраах ажилд "One life" мото клуб, "Pajero" клубынхэн оролцсонд талархсанаа илэрхийлье

Т.Баярхүү: Богд ууланд гарсан түймрийг унтраах ажилд "One life" мото клуб, "Pajero" клубынхэн оролцсонд талархсанаа илэрхийлье

Ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мдээлэл хийж байна. 

ВИДЕО:

Өчигдөр буюу 2025.04.28-ны өдөр улсын хэмжээнд таван ой хээрийн түймэр бүртгэгджээ. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сум, Хэнтий аймгийн Батширээт болон Дорноговь аймгийн Иххэт сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан ой хээрийн түймрийн дуудлагаар онцгой байдлын алба хаагчид ажиллаа. Яг одоогийн байдлаар Дорноговь аймгийн Иххэт сум болон Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан. Өчигдөр Богд ууланд түймэр гарахад Онцгой байдлын газар, байгаль орчны газар,  байгаль хамгаалагчид, "One Life" мото клуб, "Pajero" клубынхэн гал унтраах ажилд идэвхтэй гар бие оролцсонд баярлаж талархснаа илэрхийлье. Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулсан байна.