НУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК энэ оны тавдугаар сарын нэгнээс эхлэн Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэнэ. Үүнтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээг өчигдөр байгуулжээ. Тус гэрээ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, АНУ-ын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүдийг тусгагдсанаараа онцлогийг Иргэний нисэхийн үндэсний төв мэдээллээ.