Улаанбурханы батлагдсан тохиолдол 955 болж, хавьтлын тоо 11539-д хүрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурханы батлагдсан тохиолдол 955 болж, хавьтлын тоо 11539-д хүрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 955 болж, хавьтлын тоо 11539-д хүрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 23 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 61 иргэн гэрээр, өрхийн эмчийн хяналтад байна.

Тодруулбал ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 230 хүний 90 гаруй хувь нь 2-14 насны хүүхдүүд. Эмнэлзүйн шинж тэмдэг нь вакцингүй, бага сартай хүүхдүүдэд халуурах нь удаан буюу днджаар 5-6 хоног үргэлжилж байгаа учир хүндрэх магадлал өндөр аж. Өвөрмөц тууралт эхлэхээс өмнө хүүхдүүдэд нүд улайх, нүд нь өвдөх, нуухтах, хамар битүүрэх, шингэн нус гарах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг. Тиймээс хүүхдэдээ вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.