Монгол улс өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөн. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлогоор хөгжүүлэх нь зөв гэдэгтэй бүс нутгийнхан санал нэгдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан.
Энэ дагуу Монгол Улсын бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс бүрд зөвлөлийн хуралдааныг зохион байгуулахаар Засгийн газрын /2025.1.14/ хуралдаанаар шийдвэрлэсэнчлэн “ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛ”-ийн анхдугаар хуралдааныг өнөөдөр Булган аймагт хийж байна.