Германд өсвөр насны охинд робот ашиглаж бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Германд өсвөр насны охинд робот ашиглаж бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Германы Кёльн хотод 16 настай охинд бэлгийн шинжтэй халдлага үйлдсэн байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага хоёр залууг шалгаж, хэрэгт ашигласан байж болзошгүй роботыг хураан авчээ.

ВИДЕО:

Цагдаагийн мэдээлснээр, 120 см өндөртэй улаан, алтан өнгийн робот охины араас ойртож, өгзөгнөөс нь барин, биеэрээ түлхэх хөдөлгөөн хийсэн байна. Тухайн үед охин найзуудтайгаа хотын төвийн ойролцоох түргэн хоолны газрын гадна байсан бөгөөд уг явдал бямба гарагийн орой орон нутгийн цагаар шөнө дунд дөхөж байх үед болжээ. Охин хашхирч, холдсоны дараа яаралтай тусламжийн байгууллагад дуудлага өгсөн байна. Улмаар цагдаа нар хэргийн газраас нэг гудамжны зайд байсан 16 настай роботын эзэн болон 19 настай түүний хамтрагчийг олж, шалгаж эхэлжээ.

Роботыг автомашины арын хэсгээс олсон бөгөөд цагдаа нар уг төхөөрөмжөөс гадна сэжигтнүүдийн хоёр гар утсыг хураан авсан байна. Мөн хоёр залуу уг үйл явдлыг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж, тайлбар хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Гэхдээ роботын хөдөлгөөнийг тухайн үед хэн нэгэн зориудаар удирдсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгалт үргэлжилж байна. Хойд Рейн-Вестфалийн цагдаагийн байгууллага уг хэргийн талаар мэдээлэхдээ, олон нийтийн сүлжээнд нийтэлж буй зарим сэтгэгдэл хууль зөрчих хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулжээ. Одоогоор хэрэгтэй холбоотой бүх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй бөгөөд шалгагдаж буй хүмүүсийн гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC