"Улаанбаатар хотын циркийн өдрүүд" арга хэмжээ Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ

"Улаанбаатар хотын циркийн өдрүүд" арга хэмжээ Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ

Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор "Улаанбаатар хотын циркийн өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж байна.  Тус циркийн тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болно.  

Тоглолтод  “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн уран бүтээлчид зэрэг нийт 230 уран бүтээлч оролцож байна.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө