Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгожээ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгожээ

Зам, тээврийн сайдын 2026 оны А/225 дугаар тушаалаар тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой журамд өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгожээ.

Тодруулбал, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-д орсон өөрчлөлтийн хүрээнд улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болсон байна. Улсын дугаар хадгалуулахад 40 мянган төгрөгийн хураамж төлөх юм байна.