Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт байшин шатаж, 39 настай эрэгтэй галд өртөн нас баржээ.
Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газарт есдүгээр сарын 20-ны 09:00 цагт байшин шатаж байна гэх дуудлага бүртгэсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраажээ. Гал түймрийн улмаас 39 настай, иргэн А нас барсан байсныг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасагт шилжүүлэн өгсөн байна.