Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.09.14-2026.09.20/ нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 47 нь обьектын гал түймэр, 14 нь ой, хээрийн түймэр, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.