Сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусаж байгаа тул нийслэлийн сурагчид маргаашаас хичээлдээ орно.
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын бие даалтын долоо хоног өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс эхэлсэн юм. Энэ хугацаанд сурагчид танхимаар хичээллэхгүй музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулсан. Үүний дараах долоо хоногт сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 7-11-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. Ийнхүү маргаашаас эхлэн сургуулийн сурагчил хичээлдээ орно.