Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жуниор манай улсад хийсэн шууд дамжуулалтаараа 6.3 сая гаруй үзэлт авч, өөрийн стримийн хандалтын шинэ амжилтыг тогтоожээ. Энэхүү стрим нь түүний YouTube сувгийн хамгийн өндөр хандалттай шууд дамжуулалтын нэг болж чадсан байна.
ВИДЕО:
Тодруулбал, түүний өмнөх стримүүдтэй харьцуулахад, Монголд хийсэн шууд дамжуулалт нь үзэгчдийн тоогоороо онцгой амжилттай байжээ. Жишээлбэл, Хятадын Чанша хотод хийсэн стрим нь 8.9 сая үзэлттэй байсан ч, Монгол дахь стрим нь богино хугацаанд 6.3 сая үзэлт авч, хандалтын хувьд өндөр үзүүлэлттэй байжээ. IShowSpeed-ийн Монголд хийсэн энэхүү стрим нь олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж, Монгол Улс стримингийн ертөнцөд анхаарал татаж байгаагийн нэг жишээ болж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Түүний стримийн үеэр Монголын соёл, уламжлал, байгаль орчны талаар танилцуулсан нь үзэгчдийн сонирхлыг татсан байна.