ВИДЕО: “Монгол Хаан” комик ном Испани улсын бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж эхэллээ

ВИДЕО: “Монгол Хаан” комик ном Испани улсын бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж эхэллээ

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл Тамгагүй төр жүжиг найруулагч Херо Баатарын найруулга болох Монгол Хааннэрээр дэлхийн сорболсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театруудын ноён оргилуудад үргэлжлүүлэн тавигдсаар байна.

Лондон хотын West End-ийн алдарт Колесиум театрт олон улсын аялан тоглолтоо хийж, Монгол хаанжүжгийн англи комикийг уг театрт нээж байсан. Үүнээс хойш Сингапурын алдарт Kinokuniya номын дэлгүүрт зарагдаж буй. Өдгөө монгол комикийг Азидаа сурталчилан хөгжүүлж буй Econte компанийн уран бүтээлчид хамтран уг номын зураг дүрслэлийг урласан бөгөөд өнгөрсөн оны 2 сард эх монгол хэл дээрээ хэвлэн гаргасан.

Тэгвэл Монгол Хаан жүжгийн испани хэл дээрх хэвлэлийг Испанийн Amok Ediciones Publishing хэвлэлийн газар орчуулан гаргаж, энэ оны 4-р сараасэхлэн Испанийн бүх номын дэлгүүрүүдээр болон Латин Америкийн 18 орнуудын номын дэлгүүрүүдэд гаргаж эхэлжээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

ВИДЕО: 

Мадрид хотноо төвтэй Amok Ediciones хэвлэлийн газарнь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Азийн шилдэг уран зохиол, комик номуудын испани хэл дээрх хувилбарыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг тэргүүлэх хэвлэлийн газруудын нэг юм. Дэлхийн 20 гаруй оронд5 80 сая хүний ярьдаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын албан ёсны 6 хэлийн нэг болох испани хэл нь Монгол Хаанкомик номын гурав дахь хэл дээрх хэвлэлт юм. 

Түүнчлэн уг номын театрын бүтээл болох Монгол Хаан жүжиг энэ оны 10 сарын 10аас 26 хүртэл Япон улсын нийслэл Токио болон Нагоя хотуудад аялан тоглолтоо хийхээр бэлтгэн ажиллаж байнаХүннү гүрний сүр жавхланг дэлхийн үзэгчид, уншигчдад таниулах энэхүү төсөл нь Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болсоор байгаа билээ.

 “Монгол Хаан” комик ном Испанийн номын дэлгүүрт зарагдаж буй холбоос линкүүд: