"Best buzzer" чансаа өндөр 64 бөхийн сугалаат барилдаан маргааш буюу 2025.03.29-ний бямба гарагт болно.
Тодруулбал, Монгол бөхийн өргөөнд 15:00 цагт уг барилдаан эхлэх бөгөөд Улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий нарын бөхчүүд энэхүү барилдаанд зодоглох юм байна.