Гэр бүлийн маргаанаас болж хүүгээ болон өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн ноцтой хэрэг өнгөрсөн шөнө /2025.03.18-2025.03.19/ Булган аймагт гарчээ.
Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд оршин суух иргэн нь гэр бүлийн маргааны улмаас гурван настай хүүхдээ буудаж гэмтээгээд өөрийнхөө амь насыг буудан хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч хүүхэд эмнэлгийн тусламж авахаар явж байхдаа нас барсан аж. Уг хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.