Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.
Өнгөрөгч долоо хоногийн /2025.03.12/ Засгийн газрын хуралдаанаар “Экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” Засгийн газрын ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс эхний шийдвэрүүдээ гаргаж эхэллээ. Ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум доллар байсан. Ойрын хугацаанд буюу дөрөв, таван сар гэхэд валютын нөөцийг 5.5 тэрбум долларт хүргэхийг бид зорьж байна. Үүний тулд Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг дөрвөн компанид үүрэг өгсөн.
Мөн Ерөнхий сайдаас ойрын хугацаанд “Эрдэнэс монгол” группт 1 тэрбум ам.доллар төвлөрүүлж, Монгол улсын валютийг нэмэгдүүлэх хатуу үүрэг өгсөн.