О.Уламсайхан: 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд яамны сайд хүний ярьж байгааг анх удаа өчигдөр л сонслоо

О.Уламсайхан: 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд яамны сайд хүний ярьж байгааг анх удаа өчигдөр л сонслоо

ХЗДХ-ийн сайд өнөөдөр "Ноорог-ийн залуус 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ авсан гэх мэдээлэл байна" хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл "Ноорог"-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан "Гар утас, компьютер ажлын хэрэгслүүдээ бүгдийг нь авч чадаагүй байгаа, нэг ёсондоо хувийн харилцаа холбооныхоо боломжуудыг бараг хаалгаад 2 хонож байж арай гэж симээ сэргээлгэж авлаа. Одоо сошиал дээр хувь аккаунтаараа ч болсон бичээд явна. 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд бүтэн Яамны Сайд хүний ярьж байгаа юмнуудыг бол анх удаа өчигдөр л сонслоо. Хэрвээ тийм мөнгө олдог, эсвэл MCS-ээс лаг лаг санхүүжилт авдаг байсан бол сая 15-ны цалингаа хугацаанд нь тавичихгүй юу. Ямартай ч "Тогосоо Тижи" гэж амиа хорлох гээд манайд гомдол гаргаж манайхыг бариулсан аккаунт нэг сайтын бүр жинхнээсээ тролл аккаунд байсан шүү" гэжээ.