Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны гуравдугаар сарын 19-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Мөн энэ өвчний сэжигтэй 35 тохиолдол хяналтад байгаа аж.
Шинэ батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Мөн уг өвчлөл орон нутагт бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт ажиллаж байгааг мэдээлсэн юм.