Б.Жавхлан: Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтууд дээр нийтдээ 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихээд байна

Б.Жавхлан: Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтууд дээр нийтдээ 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихээд байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр, “Өнөөдөр Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Хангийн боомтууд дээр нийтдээ 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихээд байна. Боомт дээр байгаа нүүрсийг яаж хөдөлгөх вэ гэдэг асуудал нэн тэргүүнд тулгарч байна. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилд хийгдсэн гэрээ, он гарсаар хийгдсэн гэрээ гээд нүүрсийг хил хүртэл хүргэж өгөх 50-аад гэрээ бий. Намраас хойш үнэ бараг 40 хувь унасан байгаа. Худалдан авагч талууд эрсдэл үүрсэн учраас цаашаа татан авалт хийхгүй байна. Түүнээс биш Хятадын эрэлт буурснаас болсон хэрэг биш. Дөрвөн тэрбум тонн нүүрсний эрэлттэй. Манайх бол 100 сая тонн ч хүрэхгүй нүүрс экспортлох гээд байна. 

Биржийн арилжаа явах шинжгүй болчихоод байна. Үнийн тал дээр бирж дээр зохицуулалт хийх журмыг шинэчилж баталсан. Бирж дээр цоо шинэ форматаар ажиллах боломж гарч ирнэ. Биржийн арилжааг сэргээхийг зорьж байна" гэлээ.