В.Путинтай хийсэн утасны яриагаа "Маш сайн, үр дүнтэй яриа боллоо" гэж Д.Трамп тодорхойлжээ

В.Путинтай хийсэн утасны яриагаа "Маш сайн, үр дүнтэй яриа боллоо" гэж Д.Трамп тодорхойлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.03.18/ В.Путинтай утсаар ярьсан тухайгаа өөрийн "Truth Social" нийгмийн сүлжээнд "маш сайн, үр дүнтэй яриа боллоо" гэж тодорхойлжээ. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, "Бид бүх эрчим хүч, дэд бүтцэд нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрч, бүрэн гал зогсоож, эцэст нь Орос, Украины хоорондох энэхүү аймшигт дайныг дуусгахын төлөө хурдан ажиллана гэдгээ ойлгосон" гэж бичжээ. Мөн Д.Трамп "Яг энэ мөчид Украины олон мянган цэрэг Оросын цэргүүдэд бүрэн бүслэгдсэн бөгөөд маш муу байдалд байна" гэжээ. Тэрээр “Ерөнхийлөгч В.Путиныг тэдний амийг өршөөхийг уриалсан” гэсэн байна. 

Эх сурвалж: BBC