Өчигдөр /2025.03.18/ Украины цэргүүд Оросын Белгород муж руу нэвтрэхийг оролдсон боловч довтолгоог няцаасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд, "Белгород мужийн баруун хэсэгт, Демидовка, Прилесье суурингийн чиглэлд Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг Оросын нутаг дэвсгэрт хүчээр оруулах оролдлого хийсэн" гэжээ. Энэхүү халдлагыг "Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар 2025 оны гуравдугаар сарын 18-нд хийхээр товлогдсон ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нарын хэлэлцээний эргэн тойронд сөрөг үр дүнг үүсгэх, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын энхийн санаачилгыг гутаан доромжлох зорилгоор үйлдсэн" гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
Эх сурвалж: BBC