АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын удирдагч В.Путин нарын утсаар хийсэн ярианы үр дүнгийн талаар Берлин хотод уулзалт хийж байгаа Францын Ерөнхийлөгч Э.Макрон Германы Ерөнхий сайд Олаф Шольц нар тайлбар хийжээ.
Тэд "эрчим хүчний цохилтыг 30 хоног зогсоох талаар Д.Трамп, В.Путин нар тохиролцоонд хүрсэн нь "мөнхийн энх тайванд хүрэх эхний алхам" гэж тодорхойлоод "Дараагийн алхам бол Украинд бүрэн гал зогсоох явдал нь аль болох хурдан байх ёстой" гэжээ. Харин Германы Ерөнхий сайд Олаф Шольц хэлэхдээ, "Украингүйгээр энхийн хэлэлцээр байж болохгүй" гэсэн байна. Улмаар Франц, Германы тал Украинд үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлнэ гэж амласан байна.
Эх сурвалж: BBC