Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 787 мянган ажиллагчдын 50 хувь нь 2 сая төгрөгөөс бага цалинтай байна

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 787 мянган ажиллагчдын 50 хувь нь 2 сая төгрөгөөс бага цалинтай байна

Нийгмийн даатгалын  ерөнхий  газрын  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 52 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо   өмнөх оны мөн үеэс 1.6 мянга , өмнөх улирлаас 707- гоор тус тус өсч, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.3  мянгаар өсч, харин   өмнөх улирлаас 169-өөр буурчээ.

Түүнчлэн улсын  хэмжээнд 2024  оны 4 дүгээр  улирлын байдлаар нэг  ажилтанд  ногдох  сарын  дундаж нэрлэсэн цалин 2 сая 672   мянган төгрөг, голч цалин 2 сая 229 мянган төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин  436 мянган төгрөгөөр, голч цалин 448 мянган төгрөгөөртус тус нэмэгджээ