УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.19/ мэдээлэл хийж байна.
ВИДЕО:
О.Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донороос эрхтэн авах асуудал зогссон /ВИДЕО/ https://t.co/gAHDT3tjvy pic.twitter.com/ZIcneZ9FmR
— iSee.mn (@iSee_MN) March 19, 2025
Энэ үеэр О.Сэргэлэн эмч ярихдаа: 2011 онд элэг шилжүүлэн суулгаж эхэлснээс хойш 306 хүнд УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг элэг шилжүүлээд байна. Эдгээрээс 17 хүн нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлж авсан. Бусад нь дандаа амьд донороос элэг шилжүүлсэн гэсэн үг. Амьгүй донорын олдоц маш бага байдаг. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах алба гэж байгуулагдсан. Энэ алба 2018 оноос хойш 270 гаруй хүний ар гэрт донор болох санал тавьсан. Үүнээс 31 ар гэр л тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн. Тархины үхэлтэй донорын хүлээлтийн жагсаалт гэж байдаг. Яг өнөөдөр бидний энэ жагсаалтад 430 хүн бичигдсэн байгаа.
Нийгэмд П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал гарснаас болоод тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлж авах асуудал зогсонги байдалд ороод байна. Гэвч 430 хүн маань горьдлого тээсэн хэвээр байна.
-П.БАТЧУЛУУН ЭМЧИЙН ЗҮРХНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА 33 ХУВЬТАЙ, ЗҮРХ ХЭЗЭЭ Ч ЗОГСОЖ МАГАДГҮЙ НӨХЦӨЛД БАЙНА-
Өнөөдөр П.Батчулуун эмчийн маань биеийн байдал маш муу, сэтгэл санаа хүнд байгаа. Энэ асуудал дэгдэхээс өмнө П.Батчулуун эмч маань суурь өвчтэй, зүрхний үйл ажиллагаа тун муу хүн. Урьд нь зүрхний үйл ажиллагаа нь зогсож байсан, зүрхний титэм судсандаа тэлэгч тавиулж байсан. Чихрийн шижингийн өвчтэй, өнөөдрийн байдлаар зүрхний үйл ажиллагаа нь 33 хувьтай ажиллаж байгаа. Хэзээ ч зүрх зогсох эрсдэлтэй байна.
П.Батчулууныг бид гэмт хэрэг хийсэн гэж харахгүй байгаа. Үүрэгт ажлаа хийж явсныг багийнхных нь зүгээс баталж байна. "Эрхтэн шилжүүлэн суулгах хуудас" гэж Эрүүл мэндийн сайдаар батлагдсан "таниулах хуудас" байдаг. Тэнгэрт халих гээд эргэж амьдрах боломжгүй болсон хүний ар гэр, ах дүү нарт нь нүүр тулж уулзаж “Танай хүн нэгэнт тэнгэрт хальж байгаа учраас бусад хүмүүст буян болооч гэж гуйдаг” хүмүүс нь манай П.Батчулуун эмчид оногдож байсан. Долоон жил энэ хүнд үүргийг гүйцэтгэж явсан. Элэг бөөр шөрмөсийг нь авья гэж хүсэлт тавьсан. Таниулсан зөвшөөрлийн хуудас нь хавтаст хэрэгтээ байгаа байх. Тэр журмынхаа дагуу 31 донороос эрхтэн авсан. Урьд нь ямар ч асуудал үүсч байгаагүй" гэсэн юм.