НАСА-ийн сансрын нисгэгчид Бач Уилмор, Суни Уильямс нар дэлхийн тойрог замд нэг долоо хоног ажиллах төлөвлөгөөтэй байсан ч есөн сарын дараа дэлхийдээ буцаж иржээ.
Тодруулбал, тэдний сууж явсан хөлөгт техникийн доголдол гарсны улмаас хүн тээвэрлэх боломжгүй болсон тул хоосон буцаж, сансрын нисгэгчид тойрог замын олон улсын сансрын станцад үлдсэн байжээ. Тэгвэл тэд өчигдөр SpaceX-ийн хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирсэн байна. Тэд өнөөдөр өглөө эрт Мексикийн булангийн усанд амжилттай буусан бөгөөд анхны төлөвлөсөн хугацаанаасаа 278 хоног хэтрүүлж, 286 хоногийг сансарт өнгөрүүлэхдээ дэлхийг нийт 4576 удаа тойрч, 195 сая км замыг туулжээ.
ВИДЕО: