БНСУ-ын Өмнөд Жоолла мужид 2021 онд Монголд тархаж байсан шүлхийн вирустэй төстэй вирус тархаж байгаа нь тогтоогдсон тул шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн гэж үзээд байсан.
2021 онд Монголд зонхилж байсан шүлхийн вирус нь одоогоор Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудад тархаад байгаа бөгөөд тус улсын Хорио цээрийн албаныхан шүлхийн вирус хилийн чанадаас орж ирсэн байж болзошгүйг анхаарч, халдварын эх үүсвэрийг тогтоохоор тархвар судлалын судалгаа хийж байна гэж мэдээллээ.
Улмаар БНСУ-ын Өмнөд Жоолла муж нь шүлхийн эерэг шинжилгээ авсан малын фермүүдээс 10 км-ийн радиус дахь Еонгам, Муан, Нажу зэрэг бүс нутгуудад өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд вакцин хийж, энэ сарын 22-ны дотор тус аймгийн бүх хот, хошуунд вакцинжуулалтыг хийж дуусгахаар төлөвлөөд байна.
Энэ сарын 13-ны өдөр шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Өмнөд Жоолла мужийн 5 газарт шүлхий өвчин гарсаны 4 нь Ёнгам, 1 нь Муан мужид гарчээ. Иймд Хорио цээрийн газраас мал аж ахуйн бүх тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа халдваргүйжүүлэлтийн гэрчилгээ авч явахыг үүрэг болгож, аймгийн хэмжээнд 15 малын захыг түр хаагаад байна.