АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп холбооны засгийн газраас санхүүдэг “Voice of America” буюу “Америкийн дууд хоолой” радиог хаах зарлигт гарын үсэг зурсан байна. Тэрээр тус хэвлэл мэдээллийн байгууллагыг “Трампын эсрэг үзэл радикал үзэлтэй” хэмээн буруутгаж, уг шийдвэрийг гаргажээ.
Дэлхийн хэмжээнд 400 сая хүн сонсогчтой “Америкийн дуу хоолой” радиогийн захирал Майк Абрамовиц хэлэхдээ тус радиогийн нийт 1300 ажилтанд цалинтай чөлөө олгохоор болсон бөгөөд үүнд өөрийгөө ч багтсаныг онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн зарлигт мөн Америкийн дуу хоолой радиогийн толгой компани болох US Agency for Global Media-гийн үйл ажиллагааг хязгаарлахыг үүрэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөн иргэдийг орон гэргүй болохоос сэргийлдэг холбооны агентлаг, холбооны засгийн газраас санхүүждэг музей, номын сан зэрэг өөр бусад олон байгууллагуудын санхүүжилтийг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа бөгөөд холбооны засгийн газрын төсөв зардлыг танах хүрээнд хийгдэж байгаа эдгээр ажлуудыг Трампын зөвлөх, тэрбумтан Элон Маскын бодлого, төлөвлөгөөний дагуу хийж байгаа юм.
Сонирхуулахад, Америкийн дуу хоолой радио нь өмнө нь Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар ч нэлээд хэдэн нийтлэл бичиж байсан бөгөөд сэтгүүлч нарын эрх чөлөөний талаар хүчтэй дуу хоолойгоо хүргэдэг агентлаг байсан билээ.
Эх сурвалж: BBC news