АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнөөдөр ОХУ-ын удирдагч В.Путинтай ярилцана

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнөөдөр ОХУ-ын удирдагч В.Путинтай ярилцана

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнөөдөр /2025.03.18/ ОХУ-ын удирдагч В.Путинтай ярилцана.

Өнөөдөр болох ярилцлагын талаар Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, "Би ерөнхийлөгч В.Путинтай мягмар гарагт ярилцана. Амралтын өдрүүдэд маш их ажил амжуулсан. Бид энэ дайныг дуусгаж чадах эсэхийг харах л үлдэж байна. Магадгүй бид чадна, чадахгүй ч гэсэн надад маш сайн боломж байгаа гэж бодож байна" гэсэн юм. Мөн Д.Трамп, Оросын армийн мэдэлд байгаа Запорожье атомын цахилгаан станцын талаар дурдаад, “миний бодлоор энэ асуудлыг Украин, Орос хоёр тал аль хэдийн хэлэлцэж байгаа" гэсэн байдаг. 

Тэгвэл тэднийг ярилцах үеэр Орос, Украины хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулахаар Хар тэнгис болон Запорожжи атомын цахилгаан станц руу нэвтрэх асуудлыг хэлэлцэж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф BBC агентлаг мэдээлжээ. Тодруулбал, “ Запорожье атомын цахилгаан станц нь Оросын цэргийн хяналтад ороод байгаа бөгөөд Украинд их хэмжээний цахилгаан нийлүүлдэг цөмийн реактор юм. Иймд станцын реактор руу нэвтрэх хэрэгтэй. Мөн Хар тэнгисийн асуудлаар тохиролцоонд хүрч болзошгүй байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC