Реппер Roockie буюу У.Мөнхбаганы хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг маргааш хэлэлцэнэ

Реппер Roockie буюу У.Мөнхбаганы хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг маргааш хэлэлцэнэ

Реппер Roockie буюу У.Мөнхбаганы согтуудаа лайв хийж, "олон нийтийг үл хүндэтгэсэн " гэх хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсанд прокурор эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл прокурорын тус эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх маргааш буюу гуравдугаар сарын 19-ний өдөр хэлэлцэхээр товлосон байна. 

Эргэн сануулахад, У.Мөнхбаганад холбогдох зөрчлийн хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны /2025.02.17/ өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг. Шүүхээс У.Мөнхбаганы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд баривчлах шийтгэл оногдуулсан байхад "олон нийтийг үл хүндэтгэсэн" хэмээн дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, У.Мөнхбаганы эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж, түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэхээс шүүх татгалзсан байдаг юм.