Реппер Roockie буюу У.Мөнхбаганы согтуудаа лайв хийж, "олон нийтийг үл хүндэтгэсэн " гэх хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсанд прокурор эсэргүүцэл бичжээ

Реппер Roockie буюу У.Мөнхбаганы согтуудаа лайв хийж, "олон нийтийг үл хүндэтгэсэн " гэх хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсанд прокурор эсэргүүцэл бичжээ

Реппер Roockie буюу У.Мөнхбаганы автомашиндаа согтуугаар танхайрсан зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч шүүх хэлэлцэхээс татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, У.Мөнхбаганад холбогдох зөрчлийн хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны /2025.02.17/ өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг. Шүүхээс У.Мөнхбаганы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд баривчлах шийтгэл оногдуулсан байхад "олон нийтийг үл хүндэтгэсэн" хэмээн дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, У.Мөнхбаганы эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж, түүнд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэхээс шүүх татгалзсан юм. 

Тэгвэл Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн энэхүү шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Реппер Roockie буюу У.Мөнхбагана нь 2024 оны арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ өөрийн фейсбүүк хаягаас лайв хийж, олон нийтийг үл хүндэтгэсэн үг хэллэг хэрэглэсэн байдаг юм.