Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх А.Мөнхтулгыг бүх насаар нь хорих зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.03.17/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхэд болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар А.Мөнхтулгад холбогдох хэргийг шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хэлэлцэхээр товлолоо.
А.Мөнхтулга гэх Монгол Улсын иргэнд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсэг буюу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэх арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.