СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 35 настай эмэгтэй телеграмаар "даалгавар биелүүлээд мөнгөтэй болно" гэх мэдээлэлд хууртаж, 22 сая төгрөгөө залилуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 35 настай эмэгтэй телеграмаар "даалгавар биелүүлээд мөнгөтэй болно" гэх мэдээлэлд хууртаж, 22 сая төгрөгөө залилуулжээ

Цагдаагийн байгууллагаас телеграмаар дамжуулан хохирсон 600 гаруй иргэд байгаа бөгөөд нийт 6,8 тэрбум төгрөгийг залилуулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Энэ ч утгаараа иргэдийг эл төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлсээр байгаа. Гэсэн ч иргэд телеграмаар "даалгавар биелүүлээд мөнгөтэй болно" гэх агуулга бүхий мэдээлэлд хууртаж, хохирсоор байна. Тухайлбал, энэ сарын 15-ны өдөр 35 настай эмэгтэй телеграмаар даалгавар биелүүлээд мөнгөтэй болно гэх мэдээлэлд итгэж, хоёр банкны таван дансаар нийтдээ 22 сая төгрөгөө залилуулжээ. Иймд иргэдийг хянамгай байж, аливаа мэдээлэлд судалгаатай хандахыг сэрэмжлүүлж байна.