Их хэмжээний цалинтай хуурамч ажлын байр бий болгож иргэдийг залилах тохиолдол эрс нэмэгдсэн тул "Телеграм" аппликейшнаа устгахыг зөвлөлөө

Их хэмжээний цалинтай хуурамч ажлын байр бий болгож иргэдийг залилах тохиолдол эрс нэмэгдсэн тул "Телеграм" аппликейшнаа устгахыг зөвлөлөө

Гадаад улсын гэмт бүлэглэлүүд цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс Кибер аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ, Монгол банк хамтран өнөөдөр /2024.11.04/ мэдээлэл хийлээ.

Телеграмаар дамжуулан хохирсон 600 гаруй иргэд байгаа бөгөөд нийт 6,8 тэрбум төгрөгийг залилуулсан байна. Залиуулсан иргэдийн дийлэнх хувийг нь 25-45 насны иргэд эзэлж байгаа бөгөөд хүйсээр нь ангилж үзвэл эмэгтэй эмэгтэйчүүд 58, эрэгтэй 42 хувийг эзэлж байгаа аж. Мөн бараа худалдан авч борлуулалт нэмэгдүүлэх замаар 46,2 буюу 286 хүн, тик ток даалгавар болон өгөгдсөн постод лайк дарах замаар 29,8 буюу 185 хүн, байгууллагын үйл ажиллагаа бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх замаар хохирсон 17,2 буюу 106 хүн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас Мьянмарын "КК парк" гэмт бүлэглэлээс зохион байгуулж буй хэрэг гэдгийг хэллээ. Иймд иргэдийг хянамгай байж, аливаа мэдээлэлд судалгаатай хандаж, шаардлагагүй тохиолдолд Телеграм аппликейшнаа устгах эсвэл Setings хэсэг рүү орж private болгох хэрэгтэй гэдгийг онцоллоо.




Өнөөдөр цэлмэг байна

19 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

20 цагийн өмнө