"АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинтай маргааш ярилцахаар төлөвлөж байна" гэж мэдээлжээ

"АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинтай маргааш ярилцахаар төлөвлөж байна" гэж мэдээлжээ

"АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын удирдагч В.Путинтай мягмар гараг /2025.03.18/-т ярилцахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн" гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Д.Трамп Флоридагаас Вашингтоныг чиглэн явж байхдаа сэтгүүлчдэд хандан, "Би ерөнхийлөгч В.Путинтэй мягмар гарагт ярилцана. Амралтын өдрүүдэд маш их ажил амжуулсан" гэжээ. Мөн тэрээр “бид энэ дайныг дуусгаж чадах эсэхийг харахыг хүсч байна. Магадгүй бид чадна, чадахгүй ч гэсэн надад маш сайн боломж байгаа гэж бодож байна" гэж нэмж хэлжээ.

Харин Д.Трамп В.Путинтай нар ярилцахдаа "газар нутаг болон Орос, Украины хооронд тодорхой хөрөнгийн хуваах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Мөн Д.Трамп тус ярилцлагын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бид цахилгаан станцын тухай ярих болно” гэж хэлээд Оросын армийн мэдэлд байгаа Запорожье атомын цахилгаан станцын талаар дурджээ. Тэрээр “миний бодлоор энэ олон асуудлыг Украин, Орос хоёр тал аль хэдийн хэлэлцэж байгаа" гэжээ.

Эх сурвалж: BBC