ВИДЕО: Американ Эйрлайнс компанийн онгоц шатаж, зорчигчид онгоцны далавчин дээр гарч аврагджээ

ВИДЕО: Американ Эйрлайнс компанийн онгоц шатаж, зорчигчид онгоцны далавчин дээр гарч аврагджээ

Колорадо Спрингсээс Даллас-Форт Уэрт рүү нисч байсан American Airlines компанийн 1006 дугаар нислэгийн Боинг 737-800 загварын онгоц шатаж, зорчигчид нь онгоцны далавчин дээр гарч аврагджээ.

Онгоцон дотор байсан нислэгийн багийн гишүүд, зорчигчид бүгд эсэн мэнд аврагдсан бөгөөд нэг ч хүн гэмтэж бэртээгүй гэжээ. Холбооны нисэх хүчний газар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Онгоц пүрэв гарагт 17:15 цагийн үед нисгэгчид хөдөлгүүр чичирхийлж байгаа тухай дуудлагыг нислэгийн удирдлагын төвд өгчээ. Улмаар онгоц чиглэлээ өөрчилж Колорадогийн нийслэл Денвер хотын нисэх буудалд ослын буулт хийсэн байна. Онгоц дөнгөж газардсаны дараа шатаж эхэлсэн гэж мэдээлсэн бөгөөд онгоц дотор 172 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр зорчигчид онгоцны далавчин дээр гарсан байсан бөгөөд гулсуураар нүүлгэн шилжүүлсэн байна.

ВИДЕО: